СУРАГЧДЫН ДУНД АХА ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Нийслэлийн 374 жилийн ойг угтан Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд багачуудад Монголын болон Нийслэлийн түүх, соёл, ёс заншил, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэн сурталчлах зорилгоор дүүргийн ЕБС-иудын сурагчдын дунд асуулт хариултын “АХА” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

3.1      3.2

Тэмцээнд нийт 11 ерөнхий боловсролын дунд сургуулийн 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд оролцож, оюун ухаан, мэдлэг чадвараа сорилоо.

Асуулт хариултын “АХА” тэмцээний 1 дүгээр байранд 39 дүгээр сургуулийн сурагч Д.Билэгсайхан, 2 дугаар байрыг 17 дугаар сургуулийн сурагч Х.Азбаяр, 3 дугаар байрыг 37 дугаар сургуулийн сурагч Т.Ганзул, тусгай байранд 24 дүгээр сургуулийн сурагч О.Чингүүн, 5 дугаар дунд сургуулийн сурагч Ц.Эрдэнэбат нар шалгарч ном, өргөмжлөлөөр шагнууллаа.

3.3      3.4

3.5

Leave a Reply

  • Facebook