ЗАРИМ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжиж буй сурагчдын сурлагын амжилтын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах зорилготой “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”, уламжлалт сурах бичиг, цахим төхөөрөмжүүдийг хослуулах боломжтой шийдэл бүхий ашиглахад хялбар, үр ашигтай технологийг нэвтрүүлэх “Ухаалаг боловсрол” төсөлд хамрагдсан зарим сургуулийн захирлуудад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Батламж” гардууллаа.

Мөн бага ангийн сурагчдад STEM боловсролын суурийг тавих, математик, байгалийн ухааныг сонирхон судлах эрмэлзэл, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бүтээлчээр ашиглах STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг олгох “Батламж”-ийг гардууллаа. Энэ удаад ерөнхий боловсролын 37, 117 болон 139, 140 дүгээр бага сургуулиудад батламжийг олгосон байна.

“Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 12 сургуульд 88,05 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

 

Leave a Reply

  • Facebook