ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ХИШИГ БАРИЛДААН БОЛЛОО

Монголын Үндэсний бөхийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг дөрвөн уулын хишиг барилдааны нэг болох “Чингэлтэй хайрханы хишиг шигшмэл 128 бөхийн барилдаан” 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд үндэсний спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж байгаа дүүргийн харьяат засуул, бөхчүүдийг дүүргийн дээд шагнал Тусгаар тогтнолын цом, 25 жилийн ойн медалиар шагнасныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар гардуулж өглөө.

Тусгаар тогтнолын цомоор Улсын манлай, цолчин засуул Х.Пүрвээ, Хүндэт засуул Б.Шүрхүү, МУ-н гавъяат дасгалжуулагч, Улсын начин Д.Баатаржав, Улсын начин Б.Онх нарыг шагналаа.

Дүүргийн 25 жилийн ойн медалиар Улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын өсөх идэр начин Б.Цогтжаргал, Улсын начин М.Мижиддорж, С.Жаамаа, Б.Цэнгэлсүрэн, Ц.Энхжаргал, Л.Наранбаатар, Л.Нямсүрэн, Л.Лха-Очир, Д.Амарсайхан, Улсын засуул Р.Санпилдондов, Д.Болдбаатар, Ц.Бадарч нарыг шагналаа.

Чингэлтэй дүүргээс 25 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, эрүүл зөв амьдралын дадлыг хэвшүүлэх, хүүхэд залуучуудынхаа авьяас чадварыг нээн хөгжүүлж, дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилготой урлаг спорт, соёлын олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн олон талт үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран зохион байгуулж байна.

 



 

 

 

Leave a Reply

  • Facebook