ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ХАЛАМЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

 

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас хороодын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн суурь конвенц”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ”, “Төрийн албан хаагчдын хандлага, бүтээмж”, “Албан хэрэг хөтлөлтийн стандарт”-ын тухай мэдээллүүдийг өглөө.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрхэн үр дүнтэй ажиллах талаар олон шинэлэг санал санаачлагуудыг дэвшүүлсэн үр дүнтэй сургалт болсон байна.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook