НОХОЙ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ПАЙЗЖУУЛАХ ЦОГЦ АЖИЛ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/47 дугаар тушаалаар батлагдсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохой бүртгэлжүүлэх, паспорт, пайзжуулах урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцин туулгад хамруулах, үржлийг хязгаарлах цогц ажил үйлчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар болон дүүргийн “Содхан” мал эмнэлгийн газартай хамтран 04 дүгээр сарын 20-ноос 06 дугаар сарын 08 хүртэл хийж дууслаа.

Дээрх хугацаанд 7-19 дүгээр хороодод 6 хэсэг 18 хүн, 1 хэсгийг малын их эмч ахлан, жолооч ариутгагч туслах ажилтан, хороодын хэсгийн ахлагч нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Нийт 46 хоногийн хугацаанд 5458 өрхийн 8700 нохой, эр-6142, эм-2558, үржил хязгаарласан эр-824, эм-210, ариутгал халдваргүйтэл -32748 м2 цогц үйлчилгээ хийж дууслаа.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

 

 

 

Leave a Reply

  • Facebook