126 ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Уг цэцэрлэгийн өргөтгөлийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа юм. 126 дугаар цэцэрлэг нь 3 бүлэгтэй 172 хүүхэд хүмүүждэг. Цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар 4 бүлэг нэмэгдэж 140 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм. Ирэх хичээлийн жилд 126 цэцэрлэг шинэ өргөтгөлийн барилгаа бэлэн болгож хүүхдүүдээ хүлээн авах юм.

Leave a Reply

  • Facebook