ШУУРХАЙ КОМАНДЫН БҮРЭЛДҮҮНЭЭС ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Онцгой байдлын албаны 2017 оны Улаанбаатар бүсийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан 25 жилийн ой, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Шуурхай командын бүрэлдэхүүнээс оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, эрүүл мэндийг дэмжих зорилгоор албан хаагчдад шаардагдах зардлыг гардуулан өглөө.

Онцгой байдлын алба хаагчдын бэлтгэл сургуулилт хийж буй газарт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар очиж бэлтгэл сургуулилттай танилцаж, амжилт хүслээ.

 

Leave a Reply

  • Facebook