САНАЛ АВАХ БАЙРНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НАРТ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүүргийн нутаг дэвсгэрт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах ахлах зохион байгуулагч болон бусад зохион байгуулагч нарт Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэргэжил арга зүйн зөвлөгөөг өглөө.

Тус сургалтад Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны дарга А.Дамцагдорж болон нарийн бичиг, гишүүд оролцлоо.

Сонгуулийн санал авах байранд хэрхэн зохион байгуулж ажиллах болон хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.

 

 

Leave a Reply

  • Facebook