ХУВЬСГАЛЧДЫН ГУДАМЖНААС УНДРАМ ДЭЛГҮҮР ХҮРТЭЛХ АВТО ЗАМ УДАХГҮЙ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО

Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр дахин нэг шинэ зам удахгүй ашиглалтад орох гэж байна. Дүүргийн 7 дугаар хороо Зурагт, Дэнжийн-100-ыг холбосон нийт 1.4 км замын 0.5 км замын хучилтыг хийж дууслаа. Уг зам нь Хувьсгалчдын гудамжнаас Ундрам дэлгүүр хүртэлх авто зам тавигдаж тун удахгүй бүрэн ашиглалтад орох юм.

Өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэг урсгал зардлын хөрөнгөөр 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 3998 м2 талбайг хамарсан 0.53 км авто замыг ашиглалтад оруулсан билээ.

Чингэлтэй дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын гудамж, талбайг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлж 13 байршилд 4,5 км авто замыг дүүргийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.

 

Leave a Reply

  • Facebook