ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба /Росреестр/-ны дэд дарга Мирошниченко Сергей Георгиевич, Кадастрын бүртгэлийн шинжилгээ, арга зүйн дэмжлэгийн газрын дэд дарга Куницына Юлия Валерьевна, кадастрын танхимын дарга Литвинцев Константин Александрович, ОӨУБЕГ-ын ЭХЭБГ-ын Дарга Д.Батболд, Ө.Өнөрлхам нар санамж бичиг үзэглэх айлчлалын хөтөлбөрийн дагуу Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхийн тулд бусад орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь чухал юм. Энэ ч үүднээс Монгол Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна. Түүнчлэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бүртгэлийн мэдээлэл технологи, программ хангамжийг сайжруулах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэх чиглэлээр туршлага солилцох юм.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа, улсын үл хөдлөх хөрөнгийн кадастрыг хөтлөх төрийн үйлчилгээг эрхлэн явуулдаг томоохон байгууллага юм.

Leave a Reply

  • Facebook