АХМАД УДИРДЛАГА, АЛБАН ХААГЧДАД ДҮҮРГИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд Онцгой байдлын хэлтэст олон жил үр бүтээлтэй ажилласан Аврах гал унтраах 10 дугаар ангийн ахмад удирдлага, албан хаагчдад дүүргийн 25 жилийн ойн медаль гардууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Дүүргийн ойн медалиар шагнагдсан нийт ахмад удирдлага албан хаагчдад дүүргийн Засаг дарга баяр хүргэж, амжилт хүслээ.

 

 

Leave a Reply

  • Facebook