ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын төр, засгийн бодлого шийдвэрийг хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлахад хэсгийн ахлагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой хэсгийн ахлагчдын зөвлөлдөх уулзалт боллоо.

Зөвлөлдөх уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч  Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж төр захиргааны байгууллагаас 2017 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

Мөн дүүргийн 25 жилийн ойн медалиар хэсгийн ахлагчдыг шагнаж баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook