“КАМЕРЖУУЛАЛТ” БОЛЗОЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Нийслэлийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар 2 сарын хугацаатай “Камержуулалт” болзолт уралдааныг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран  зарласан. Уг уралдаанд Нийслэлийн 152 хороо, 102 СӨХ, 28 Иргэдийн бүлэг, 108 иргэн оролцож 534,4 сая төгрөгийн өртөг бүхий 2211 ширхэг камерыг аяны хугацаанд шинээр суурилуулж үйл ажиллагаанд оруулсан байна.

Энэхүү болзолт уралдааны дүн гарч С.Туяа даргатай 3 дугаар хороо “Тэргүүн байр”, 2 дугаар хорооны Ш.Нинжбадгар захиралтай “Мянгат” СӨХ 3 дугаар байр, 7 дугаар хорооны “Хамтын хүч” Иргэдийн бүлэг 2 дугаар байр, 13 дугаар хорооны “Сонор” Иргэдийн бүлэг 3 дугаар байр, Ц.Дуламжав Засаг даргатай 7 дугаар хороо,  С.Бадамгарав Засаг даргатай 13 дугаар хорооны хамт олон “Тусгай байр”-т тус тус шалгарлаа.

Мөн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, 2 дугаар хорооны Хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Түвшин-Эрдэнэ нар болзолт уралдаанд хороод, СӨХ, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлж сайн зохион байгуулж ажилласан тул болзолт уралдааны шагналаар шагнагдсан байна.

 

 

Leave a Reply

  • Facebook