“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 14 хоног тутам зохион байгуулагддаг “Мэдээллийн цаг” боллоо.

Мэдээллийн цагт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцлоо.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар цаг үеийн холбогдолтой мэдээлэл өгөхөөс гадна Засаг даргын Тамгын газрын хагас жилийн ажлыг дүгнэлээ.

Мөн Нийслэлийн төсөвт байгууллагын удирдлагатай байгуулсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний 2016 оны биелэлтийн дүнгээр өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хүлээсэн үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлж Нийслэлийн өмчийг эзэмшигч тэргүүний байгууллага болсныг уламжилж баяр хүргэлээ.

 

Leave a Reply

  • Facebook