ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫГ ДҮГНЭЖ, УРАМШУУЛАВ

Дүүргийн хороодын ажлын албаны дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудтай уулзаж Засаг даргын Тамгын газрын хагас жилийн ажлыг дүгнэлээ. Өнгөрсөн хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэхийн сацуу цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хүргэлээ.

Мөн энэ жил Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд дүүргийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулж буй ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Хороодын ажлын албаны дарга нар, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, үйлчлэгч нарыг шагнаж баяр хүргэлээ.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир нар гардуулж өглөө.


Leave a Reply

  • Facebook