быстрый займ на карту
Үзсэн: 522

ЗАРИМ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 7-19 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх төвүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалттай авто машин, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Эдгээр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах, эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахыг зөвлөлөө.

Тоног төхөөрөмж, орчин нөхцөл сайжрахын хэрээр иргэдийн сэтгэл ханамж, анхан шатны тусламжид итгэх итгэл нэмэгдэх ёстойг анхааруулсан. Мөн энэ жил “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж, 40-65 насны иргэдээс элэгний вирусийн шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан авч эхэлсэн. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарал хандуулан, иргэдийн тавьсан санал хүсэлтийг харгалзан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг санууллаа.

Leave a Reply

  • Facebook