быстрый займ на карту
Үзсэн: 1002

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХАНД 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийг тохиолдуулан боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, багш сурагчдыг сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж буй дүүргийн цэцэрлэгийн багш, арга зүйч, ЕБС-ийн багш, ахлах ангийн сургалтын менежерүүд, ажилтан албан хаагчдыг ойн медалиар шагналаа.

Ойн медалийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардуулан өглөө.

Дүүргийнхээ ойн босгон дээр ажил хөдөлмөрийн амжилт гаргаж байгаа боловсролын салбарынханд дүүргийн Засаг дарга баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

 

Leave a Reply

  • Facebook