Үзсэн: 71

ТАРИАЛАНЧДЫН ЦОГЦ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол ногоо” төсөлтэй хамтран Тариаланчдын цогц сургалтын 2 дугаар ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг танхимын болон дадлагын хичээлийн хөтөлбөрөөр явуулсан бөгөөд ХААИС-ийн багш Б.Дондов, дэд профессор, багш Л.Дорждамба нар “Ургамал хамгаалал, хүнсний ногооны ургалтын үеийн арчилгаа” сэдвээр удирдан явуулсан бол дадлагын хичээлийг дүүргийн 12 дугаар хорооны иргэн Г.Батцэцэгийн хашааны хүлэмжид зохион байгуулсан.

Сургалтад дүүргийн нийт 14 хороодын төмс, хүнсний ногоо тариалдаг, цаашид тариалах хүсэлтэй нийт 35 иргэн хамрагдаж, өөрсдийн мэдлэгээ дээшлүүллээ.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook