Үзсэн: 303

АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр барьж буй 7 дугаар хороо Зурагт,  10 дугаар хороо Дэнжийн-1000-ын замыг холбосон нийт 1.2 км авто замын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаныхан танилцлаа.

Одоогийн байдлаар уг замын 2 дугаар ээлжийн 0.5 км замын хучилтыг хийж дуусгасан байна.

Мөн Чингэлтэйн замаас 17 дугаар хороо хүртэлх авто зам, гэрэлтүүлгийн ажлын явцтай танилцаж, зааварчилгаа өглөө.

 

Leave a Reply

  • Facebook