Үзсэн: 160

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 07 дугаар сарын 4-нд боллоо. Зөвлөгөөнийг Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулж үүрэг даалгавар өглөө.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай жижүүр томилж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо. Мөн баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэг журам сахиулах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэгдэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтыг явуулах бэлтгэл ажлыг хангах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын хэлтэст даалгалаа.

Leave a Reply

  • Facebook