Үзсэн: 469

ЗУРАГТ, ДЭНЖИЙН 1000-ЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

Чингэлтэй дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр дүүргийн 7, 10 дугаар хороо, Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэлх авто зам ашиглалтад орж өнөөдөр албан ёсны нээлтийг хийлээ.

Нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг болон хороодын иргэд оролцлоо.

Уг зам нь 1,2 км асфальтан хучилттай дүүргийн 7, 10 дугаар хороо Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэл тавигдсан юм. Тус ажлын хүрээнд 777 м2 байгалийн чулуун зам, 1000 м2 явган зам, 80 м2 хурд сааруулагч, 124 м2 замын цагаан шугам, 2600 ширхэг бордюр тус тус хийж гүйцэтгэсэн.

Чингэлтэй ТҮК ХХК гүйцэтгэгчээр ажиллаж өнөөдөр байнгын ашиглалтад оруулж одоогоор явган замын ажил хийгдэж байна. Зам тавигдах хүрээнд 33 айл эзэмшлийн хашаагаа татаж бүтээн байгуулалтын ажилд хувь нэмэр оруулсан юм.

Уг зам ашиглалтад орсноор дүүргийн нутаг дэвсгэрт Их тойруугийн гудамжнаас гадна гэр хорооллын дундуур Зурагтаас Дэнжийн -1000, Хайлааст, Чингэлтэй, 7 буудал гэсэн 7 км замын дахин нэг тойрог үүсэж, гол замын ачаалал буурч, гэр хорооллын тоосжилт багасах ач холбогдолтой юм.

Чингэлтэй дүүрэг нь нутаг дэвсгэрийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд алслагдсан гэр хорооллуудын иргэд ихээр явдаг гудамжнуудыг чөлөөлж авто зам тавих ажлуудыг эхлүүлэн Чингэлтэй Хайлаастыг холбосон 1 км, Хайлааст-Дэнжийн 1000-ыг холбосон 0.8 км авто замыг барьж ашиглалтад оруулсан юм.

Leave a Reply

  • Facebook