Үзсэн: 136

Тохижилт үйлчилгээний ажилтнуудад ойн медаль гардуулан өглөө

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн тохижилт бүтээн байгуулалтын ажилд идэвх санаачлага гарган, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл аюулгүй таатай орчинг бүрдүүлэхэд эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын захирлууд, Тохижилт үйлчилгээний компани, “Соён дрийм” ХХК, Найши трейд” ХХК-ийн ажилтан албан хаагчдыг ойн медалиар шагналаа.

Ойн медалийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар гардуулан өглөө.

Дүүргийнхээ ойн босгон дээр ажил хөдөлмөрийн амжилт гаргаж байгаа тохижилт үйлчилгээний ажилтан албан хаагчдад дүүргийн Засаг дарга хандан та бүгдийн ажил хөдөлмөрөөс дүүргийн маань өнгө төрх, үзэмж шалтгаалдаг хэмээгээд баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook