Үзсэн: 114

Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад ойн медаль гардууллаа

Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, амжилт гарган ажиллаж байгаа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчдыг Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медалиар шагналаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Түүнчлэн энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Б.Баярсайханд ахлах ахлагч цол олголоо.

 

Leave a Reply

  • Facebook