Үзсэн: 104

Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийнхны амжилтын буухиа үргэлжилсээр байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх “Софт теннис”-ний өсвөрийн шигшээ багийнхан 2017 оны 07 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД оролцлоо. Уг тэмцээнд Тайван, Солонгос, Ардчилсан Солонгос, Орос, Монгол зэрэг орнуудын баг тамирчид оролцлоо.
15 хүртэлх насны ангилалд охидоос:
• Ганцаарчилсан төрөлд: Б.Чинмөрөн мөнгөн медаль, Т.Ивээл хүрэл медаль
• Дан хос төрөлд: Б.Чинмөрөн Т.Ивээл нар хүрэл медаль
15 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс:
• Ганцаарчилсан төрөлд: Б.Мөнхтулга хүрэл медаль
• Холимог хосын төрөлд: Б.Чинмөрөн, Б.Мөнхтулга хүрэл медаль
18 хүртэлх насны ангилалд:
• Холимог хосын төрөлд: А.Мөнх-Учрал, М.Балжинням хүрэл медаль тус тус хүртлээ.
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойдоо спортын өндөр амжилтаар бэлэг барьсан “Софт теннис”-ний өсвөрийн шигшээ багийнхандаа спортын өндөр амжилт хүсье.
Дашрамд дурдахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нь анх 2009 онд спортын 3 төрлөөр байгуулагдаж байсан бол эдүгээ спортын 13 төрөл болж өргөжин нийслэл, улс, олон улсын хэмжээнд нэрээ цуурайтуулсан өсвөр үе, залуучуудын олон шилдэг тамирчдаар эгнээгээ тэлсээр байна.
Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулсны 811 жил, улс тунхагласны түүхт 96 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Сайхан наадаарай.

Leave a Reply

  • Facebook