Үзсэн: 135

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн одон медаль гардууллаа.

Төрийн одон медалийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Батхуяг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнаж урамшууллаа.

 

 

 

Leave a Reply

  • Facebook