НАЙРАЛ ДУУНЫ УРАЛДААНД 5 ДУГААР СУРГУУЛИЙН “ЖАВХАА” ХАМТЛАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны уралдааныг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг дүүргийн хэмжээнд зохион байгуулсан байна.

4.1      4.2

Уралдааны төгсгөлийн шатанд 5, 24, 39 дүгээр сургуулиуд оролцож нийслэлийн 9 дүүргийн найрал дууны 21 хамтлагаас шалгарч 1 дүгээр байранд 5 дугаар сургуулийн найрал дууны “Жавхаа” хамтлаг, 3-р байранд 39-р сургуулийн найрал дууны “Цэнхэр бүч” хамтлаг тус тус шалгарч Нийслэлийн 374 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцохоор боллоо.

Хүүхдийн цовоо инээмсэглэл, цангисан дуугаар нийслэлийн ойдоо бэлэг барьж буй “Нийслэлдээ барих бидний дуу” тоглолт 2013.10.29-нд Соёлын төв өргөөнд болно.

Leave a Reply

  • Facebook