Үзсэн: 171

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СОЁЛЫН НААДАМ-2017” ФЕСТИВАЛЬ БОЛЛОО

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёл Урлагийн их сургууль хамтран Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт “Соёлын наадам-2017” фестивалийг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар үг хэлсэн бөгөөд Монголынхоо түүх, өв соёл, нүүдэлчин ахуйг харуулсан “Соёлын наадам-2017” фестиваль нь жуулчид, наадамчин олонд урлаг соёлын бие даасан үйлчилгээ үзүүлснээрээ онцлог боллоо.

Мөн энэ үеэр “Дээлтэй Монгол-2017” наадамд дүүргээ төлөөлөн оролцож үндэсний хувцастай шилдэг иргэн, гэр бүл, хороо хамт олноор шалгарсан иргэдээ шагнаж урамшууллаа.

Түүнчлэн “Соёлын наадам-2017” фестивалийг үзэж сонирхохоор БНСУ-ын Инчон хотын Енсу дүүргийн Засаг дарга И Жо Ху тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Тэднийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй албныхан хүлээн авч монгол ахуй, соёл урлаг, зан заншил, хурдан морьдын уралдаан, сур харваатай танилцууллаа.

Енсу дүүргийн төлөөлөгчид монгол наадам, зан заншилтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

Leave a Reply

  • Facebook