Үзсэн: 174

ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2226, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 811 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ҮЕЭР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/91 дүгээр тушаалын дагуу Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын худалдаа үйлчилгээг 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-ныг дуустал зохион байгуулан хяналт тавьж ажиллалаа.

7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хурлын танхимд “Хүнсний аюулгүй байдал”, “Газ, хийн түлшний зохистой хэрэглээ” сэдвүүдээр үүрэг, чиглэл өгөх сургалтыг Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулсан.

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 82, хүнсний худалдааны чиглэлээр 27, үндэсний гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр 29 өрхийн үйлдвэрлэгч, хүүхдийн тоглоом тоглуулах чиглэлээр 12, гэрэл зургийн үйлчилгээ 2, уран бичлэг, шог зураг 2 нийт 150 гаруй аж ахуйн нэгж иргэд хүсэлтийн дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэн үйл ажиллагаа явууллаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 5 дугаар хаалганы дагуу, сурын талбай уруу явдаг хэсэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын баярын мэндчилгээг шаар, бөмбөлгөөр чимэглэн зүүж, хариуцсан талбайд дүүргийн таних тэмдэг лого бүхий нэгдсэн нэг загварын мэдээллийн байгууламжийг байрлуулсан.

Баяр наадмын талбайд зөвшөөрөлгүйгээр гарч байсан худалдаа, үйлчилгээг цаг тухай бүр нь газар дээр нь хяналт тавьж холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулан ажилласан. Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр  зөрчил, гомдол гараагүй болно.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook