быстрый займ на карту
Үзсэн: 513

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 07 дугаар сарын 18-нд боллоо. Зөвлөгөөнийг Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулж үүрэг даалгавар өглөө.

Цаг агаарын хэт халалтаас шалтгаалж дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт гамшигт үзэгдэл тохиож болзошгүй тул ой хээрийн түймэр, үер усны аюул, хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажлын албыг тус тус байгуулан ажиллахыг Засаг дарга дүүргийн Онцгой комисст үүрэг болголоо.

Мөн дүүргийн харьяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн урсгал засварыг 8 дугаар сарын 15-нд багтаан дуусган хичээлийн шинэ жилийн элсэлтийн бэлтгэлийг хангах ажлыг түргэвчлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад анхаарч ажиллах чиг үүргийг өглөө.

Leave a Reply

  • Facebook