быстрый займ на карту
Үзсэн: 526

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн 07 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Үндэсний баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн байдлын талаар хэлэлцлээ.

Цаг үеийн холбогдолтой асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийж үүрэг даалгавар өглөө. Үүнд шилдэг хороо шалгаруулах болзолт уралдаанд бэлтгэж идэвхтэй оролцох,  зам дагуух ус зайлуулах хоолой, далангийн тохижилт, үйлчилгээний ажилд оролцох иргэдийг бүрдүүлэх талаар үүрэг даалгавар өглөө. Мөн хороодод хийгдэх дэд бүтцийн ажлуудын талаар мэдээлэл хийлээ.  

Leave a Reply

  • Facebook