быстрый займ на карту
Үзсэн: 1052

“НОМТОЙ БОГЦ”-ООР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД НОМЫН ТЭМДЭГЛЭЛЭЭ ИЛГЭЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдэнд соёлын бусад үйлчилгээг хүргэх ажлын хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

Тэдгээрийн нэг нь зорилтот бүлгийн хүүхэд багачуудад түлхүү хүргэх зорилготой “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээ юм. Энэ оны 1 дүгээр сараас эхлэн хүргэж буй тус үйлчилгээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал” ТББ хамтран ажиллаж байна.

Тэгвэл тус төвөөр үйлчлүүлдэг хүүхэд багачууд явуулын номын сангийн номыг уншиж, тэмдэглэл хөтөлж, санал сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэд ирэх хичээлийн шинэ жилээс “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээг үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.

Leave a Reply

  • Facebook