быстрый займ на карту
Үзсэн: 1238

Сурагч солилцох хөтөлбөрөөр БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн сурагчид ирлээ

Чингэлтэй дүүрэг болон БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцох хөтөлбөрөөр Ёнсу дүүргийн багш, сурагчдын төлөөлөл 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо ирлээ.

Сурагч солилцох хөтөлбөрөөр Ёнсу дүүргийн 12 сурагч 2 багшийн хамтаар ирсэн бөгөөд өнөөдөр дүүргийн Хүүхдийн номын өргөөтэй танилцлаа. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны төлөөлөл тэднийг угтан авч Монголын түүх, ёс заншил, Чингэлтэй дүүргийн талаар танилцуулан, 50-дугаар сургуулийн сурагчид ардын урлагийн тоглолтоо сонирхуулж, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд Ёнсу дүүргийн сурагчид Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, монгол ахуй, зан заншил, Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрууд, дүүргийн сургуулиудтай танилцаж монгол сурагчидтай нөхөрлөх юм байна.   

Leave a Reply

  • Facebook