Үзсэн: 480

12, 16 дугаар хороонд авто замын ажил эхэллээ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Билэгт Зам” ХХК-ий барьж буй Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хороо, Гахайн байрнаас хойших  0,863 км авто замын ажил эхэллээ. Замын ажлын явцтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, авто замын ажлыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Авто замын ажил хийгдэж буйтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг зарим айлуудад хүргүүлснийг иргэд нааштайгаар хүлээн авч байгааг холбогдох албаныхан танилцууллаа.

Уг замыг барьснаар алслагдмал гэр хорооллын айлуудын дэд бүтэц хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэж, гол замын хөдөлгөөний ачаалал саарах давуу талтай юм.

Leave a Reply

  • Facebook