Үзсэн: 327

Авто замын ажилтай танилцлаа

Чингэлтэй дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд барьж буй 57 дугаар сургууль 11 дүгээр хороо хүртэлх авто зам, Чингэлтэйн замаас 17 дугаар хороо, 140 дүгээр бага сургууль хүртэлх авто зам, зуслангийн замаас 19 дүгээр хороо хүртэлх нийт 0,9 км авто замын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, холбогдох албаны хүмүүст чиглэл өглөө.

Чингэлтэй дүүрэг нь нутаг дэвсгэрийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын гудамж, талбайг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлж 13 байршилд 4,5 км авто замыг дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.

Leave a Reply

  • Facebook