Үзсэн: 241

Хороодын хэсгийн ахлагч нар сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны нийслэлийн “Шилдэг хороо”, “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан зарласан.

Энэхүү болзолт уралдааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Төрийн бодлогын шинжилгээний хүрээлэн” ТББ хамтран төрийн анхан шатны нэгж хороодын үйл ажиллагааг сайжруулах, хороодын хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус сургалт, зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 19 хороодын нийт 196 хэсгийн ахлагч хамрагдаж, хууль зүйн үндсэн мэдлэг ур чадвар, иргэдийн оролцоо ба хяналт, мэдээлэл цуглуулах үнэлэх чадвар зэрэг сэдвийн хүрээнд тэргүүн туршлага солилцлоо.

Leave a Reply

  • Facebook