Үзсэн: 760

Чингэлтэй дүүрэг ММНБИ-Чингэлтэй салбартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Чингэлтэй дүүрэг, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Чингэлтэй салбар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

Санамж бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ММНБИ-Чингэлтэй салбарын дарга Д.Даваабаатар нар үзэглэлээ. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал Чингэлтэй дүүрэгт хамрагдах мэргэшсэн нягтлан бодогч нарын мэргэшлийн болон гишүүний эрх ашгийн төлөө дуу хоолой нэгтгэх, гишүүдэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагааны чиглэлээр харилцан зөвшилцөж цаашид гэрээ байгуулж, төлөвлөгөө гарган хамтран ажиллах юм.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний дараа Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн мэргэшсэн нягтлан бодогчдыг ойн медалиар шагналаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook