Үзсэн: 506

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн Үндэсний холбооноос Чингэлтэй дүүрэгт талархлын бичиг гардууллаа

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эвлэлдэн нэгдэж харилцан туршлага солилцох, бие биенээсээ суралцах, тэдний авьяас ур чадварыг дээшлүүлэх, нүүдэлчдийн өв соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй татан оролцуулж, тэдгээрийн бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сонсголгүй иргэдийн Үндэсний холбооноос Евразийн нүүдэлчдийн /Монгол туургатны/ сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар наадмыг 2017 оны 6 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

Монгол, ОХУ, БНХАУ, Японы 100 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Чингэлтэй дүүргээс жүдо бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын төрлүүдээр 22 тамирчин амжилттай оролцсон бөгөөд тэмцээнийг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Сонсголгүй иргэдийн Үндэсний холбооноос Чингэлтэй дүүрэгт талархлын бичиг гардууллаа.

Leave a Reply

  • Facebook