Үзсэн: 218

Олон нийтийн цэвэрлэгээний ажилд иргэд идэвхтэй оролцож байна

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/467 дугаар захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны 12 дугаар тушаал, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажилгүй байгаа иргэдийг түр ажлын байраар хангах, нийтийг хамарсан ажлын төсөл ирүүлсэн нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гал түймэр, үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, гуу жалга, суваг шуудуу цэвэрлэх нийтийг хамарсан ажлыг 2017 оны 7 дугаар сарын 21-ээс эхлэн 10 хоног 7,11,12,15,16,17,18,19 дүгээр хороодын 160 иргэнийг хамруулан зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook