ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн МҮЭСТО-нд өнөөдөр боллоо.

Нийслэлийн өдрийг угтан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн шинэчлэл, бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор   “Дүүргийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн”, “Чингэлтэйд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

5.1      5.2

Зөвлөгөөнөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ахуйн үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэж буй үүрэг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгож буй зээл, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэх юм.

Чингэлтэй дүүргийн хувьд 2013 онд 307 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд 652.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгож нийт 370 ажлын байр шинээр бий болгосон байна.

5.3      5.4

Үүнээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог хөнгөлөлттэй зээлийн талаар 160 гаруй бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгснөөр нийт 1 тэрбум 199.0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 90 төсөл хүлээн авсан. Үүнээс 3 аж ахуйн нэгж, 21 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, 24 иргэний 544.0 сая төгрөгийн дэмжлэг хүссэн төслийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Үүний үр дүнд 16 төсөлд 466.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосноор 37 ажлын байр шинээр бий болгож, 30 ажлын байр хадгалагдан үлдсэн байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа “Хөдөлмөр эрхлэх болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 83 төсөл хүлээн авч, 33 төсөлд 70 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж 123 шинэ ажлын байр бий болгожээ.

5.5       5.6

 

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 50 төсөлд 70 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлж 186 шинэ ажлын байрыг бий болгож чадсан байна.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ч санхүүгийн болон тоног төхөөрөмжийн бололцоогүй, ажлын байргүй нөхөрлөл, хоршоо бизнес эрхлэгч, иргэдэд зориулсан “Бизнесээ эхлүүл, бизнесээ хөгжүүл” сургалтыг дүүргийн Бизнес инкубатор төв, “Футур”, “Бизнес талант” сургалтын төвүүдэд зохион байгуулж ирлээ. Энэхүү сургалтад аж ахуйн эрхлэх хүсэлтэй 312 иргэнд 15 удаа, төсөл хэрхэн бичих талаарх сургалтад 94 иргэнийг нийт 406 иргэнийг хамруулжээ.

5.7      5.8

Нөгөө талаар бизнесийн дэмжлэгт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 307 төслийн 53 нь оёдол, сүлжмэл, эсгийн урлалын чиглэлээр төсөл бичиж ирүүлсэн байна. Мөн сүүлийн үед иргэд эх орныхоо түүхий эд болох ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх болсон. Энэ нь манай дүүргийн хувьд оёдол, эсгий урлал, модон эдлэлийн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, түүнийгээ түшиглээд “брэнд” бараа бүтээгдэхүүнийг бий болгох бололцоо байгааг харуулж байгаа юм.

Дүүргийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тодорхой зорилтуудыг тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, “Чингэлтэйд үйлдвэрлэв” сүлжээ бий болгох, “Инновацийг зах зээлд нэвтрүүлэх төв” байгуулах, бизнес инкубатор төв болон бичил инкубаци төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмж, технологийг сайжруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр хороололд ахуйн үйлчилгээний төвлөрсөн бичил төв байгуулах, иргэдийн хөрөнгө оруулалтын төсөл, санал санаачилгыг дэмжин ажиллахаар төлөвлөөд байна.

Зөвлөгөөний үеэр “Чингэлтэйд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулав. “Уянга цогт-Амгалан” ХХК-ийг дүүргийн Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар, шилдэг оролцогч байгууллагаар “Асралт баян хайрхан” ХХК, Импортыг орлогч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Монгол ташуур” ХХК, хэрэглэгчдийн нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээр иргэн н.Дуламсүрэн нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болсон юм.

 

Leave a Reply

  • Facebook