Үзсэн: 379

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН 31 ДҮГЭЭР ЖЕМБОРИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын Скаутын холбооноос Ази, Номхон далайн орнуудын скаут хүүхдүүдийн нэгдсэн цугларалт, 31 дүгээр жембориг 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын “Найрамдал” цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн 40 орны 2000 скаут, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 скаут болон сайн дурын 1500 удирдагч нараас бүрдсэн 7500 хүн оролцсон энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийг төлөөлж  120 хүүхэд 10 багш амжилттай оролцлоо.

“Нүүдэлчдийн зүг” уриан дор болсон 31 дэх жемборид дүүргээ төлөөлөн оролцсон хүүхэд багачуудтай Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн уулзаж, баяр хүргэлээ.

Мөн амжилттай зохион байгуулж, хүүхдүүдээ удирдан оролцсон багш нарт дүүргийн 25 жилийн хүндэтгэлийн медалийг гардуулж өглөө.

 

Leave a Reply

  • Facebook