Үзсэн: 98

“ААВУУДЫН ӨДӨР БА ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын хөгжлийн төв хамтран 2017.08.07-ны өдөр “Аавуудын баярын өдөр”-ийг угтан, айл гэрийн ноён нуруу өмөг түшиг  болсон аавуудаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, гэр бүлийн харилцааны хүрээнд тэдний оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, бусад өрхийн тэргүүнүүдтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах, туршлага солилцох, үр хүүхэддээ зөв үлгэр дуурайл үзүүлэх, цаашид гэр бүлийн харилцааг бэхжүүлэхэд нөлөөлөх зорилгоор “Аавуудын өдөр ба эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье” арга хэмжээг зохион байгууллаа. Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Чинзориг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”-ийн асуудал, эрэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар аавуудтай ярилцлаа.

Тус арга хэмжээнд Дүүргийн 3,9,11,12,17,19 дүгээр хороодын 30 гаруй аав хүүхдүүдийн хамт идэвхтэй оролцлоо. Мөн аав хүүхдүүдийн дунд 60-н секунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулж 1-р байр  19-р хорооны иргэн  Ч.Ажирахгүйдорж, 2-р байр 3-р хорооны иргэн Г.Батдэлгэр, 3-р байр 19-р хороо Ш.Амгалан нар тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Энэхүү баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь улс юм. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарласан байна.

“Монголын Эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж ирсэн байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook