Үзсэн: 502

Сэлбэ дэд төвийн хүрээнд “Нийгмийн байгууламж” барих ажлын үйл явцтай танилцлаа

Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө Оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц хангах ажил хийгдэж байгаа бөгөөд Сэлбэ дэд төвийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, МСҮТ, Бизнес инкубатор төв бүхий “Нийгмийн байгууламж”-ийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 8 дугаар хэсэгт барих бэлтгэл ажлын үйл явцтай Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол танилцлаа.

Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат нар дээрх ажлын явц байдлыг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Leave a Reply

  • Facebook