Үзсэн: 629

Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Засаг дарга Ж.Эрдэнэбат төлөөлөгчдийг Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг уриад дүүргийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарын талаар танилцууллаа.

Уулзалтаар 2 талын биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Энэ хүрээнд өсвөр үеийн тамирчдын туршлага солилцох хөтөлбөр, багийн спорт, паралимпын тамирчдыг дэмжих, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах зэрэг олон талт ажлуудын талаар хэлэлцлээ.

Яйзү хотын дарга Накано Хиромичи Чингэлтэй дүүргийн боловсрол, биеийн тамир спортын бодлогыг сайшаагаад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр 2 талын тамирчдад өгөөжтэй урт хугацааны байнгын хамтын ажиллагааг тогтоох нь чухал гэдгийг онцолж байлаа.

Мөн цаашид боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой гэлээ.

Leave a Reply

  • Facebook