быстрый займ на карту
Үзсэн: 731

“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журам, Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/379 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/100, дүүргийн Засаг даргын А/123 дугаар захирамжуудад заасны дагуу “Оюутан-цэрэг” сургалт зохион байгуулагдаж дууслаа. Сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд төлөвлөгөө гарган дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын даргаар батлуулан ажиллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн 12 их, дээд сургуулиудаас “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 27 оюутан 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цэргийн тангараг өргөлөө.

Сургалтад хамрагдсан оюутнуудын цэргийн тангараг өргөх үйл ажиллагаанд дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа оролцлоо.

Leave a Reply

  • Facebook