быстрый займ на карту
Үзсэн: 737

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдтэй уулзлаа

Өнгөрсөн 6, 7 дугаар саруудад нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэг болон хотын ойр орчмын аймгуудад хүн, малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулж 2017 оны 08 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Тус захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдтэй 08 дугаар сарын 14-нд уулзлаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, 19 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунгэрэл, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн төлөөлөл болон мал аж ахуй эрхэлдэг иргэд оролцлоо.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлэх ажлыг иргэдэд мэдээлж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Ажлын хэсгийн зүгээс хороодтой хамтран эхний ээлжид мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдийн санал хүсэлтийг тусгасан судалгааг авах бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллах юм байна.

Leave a Reply

  • Facebook