быстрый займ на карту
Үзсэн: 545

“Та санаачил, бүтээ – Бид дэмжье” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, ил тод, нэг цэгээс үзүүлэх, иргэдийг зөвлөгөө, мэдээллээр хангах хороодын оршин суугч, жижиг дунд бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилготой “Та санаачил, бүтээ – Бид дэмжье” өдөрлөгийг 16 дугаар хороонд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир болон иргэд оролцлоо.

Тус өдөрлөгөөр төрийн үйлчилгээний 12 хэлтэс, албад иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өглөө. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийн үйл ажиллагаа, хорооны баялаг бүтээгч 54 иргэн, аж ахуй нэгж байгууллагууд бүтээгдхүүний үзэсгэлэн худалдаа боллоо.

Өдөрлөгийн хүрээнд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медаль, Дүүргийн ИТХ-ын дээд шагнал “Чандмань” одонгоор эрхэлсэн ажил,  хөдөлмөртөө амжилт гаргасан хорооны иргэдийг шагналаа. Шагналыг 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр нар гардуулж, баяр хүргэлээ.

 

Leave a Reply

  • Facebook