быстрый займ на карту
Үзсэн: 1114

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08 дугаар сарын 17-нд боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, үүрэг даалгавар өглөө. Дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр танилцууллаа.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн алба хамтран 17, 19 дүгээр хорооны мал бүхий  38 өрхийн малын тоог тулган баталгаажуулж, гоц халдварт өвчний талаар мэдээлэл бүхий гарын авлагыг тарааж, вакцинжуулах болон ариутгалд хамрагдсан эсэхэд хяналт тавин ажилласан байна. Ил задгай, авто машинтай худалдаа үйлчилгээнд хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 1,2,3 дугаар хороонд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж зохих зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэдэд зөрчлийн тухай хуулийн танилцуулга бүхий мэдэгдэх хуудас хүргэж, зөрчил гаргахгүй байх талаар анхааруулан холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.  

Хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулж сургууль, цэцэрлэгүүдийн өргөтгөл, урсгал засварын ажлын талаар Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар мэдээлэл хийлээ. Байшин хорооллууд, хороодын байрны дулаалга, сантехник, гадна фасад, дээврийн дулаалга зэрэг урсгал засварын ажлуудыг эхлүүлсэн байна. 6 хорооны 9 байршилд 231 өрхийн цахилгаан эрчим хүчийг сайжруулах ажил бүрэн хийгдэж дууссан байна. Авто замын халтиргаа гулгаанаас сэргийлэхэд ирэх өвөл 400тонн техникийн давс шаардлагатайгаас 159тонныг нөөцөд бэлдсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай явж байгааг мэдээллээ.

Улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард түмний оролцоог хангах санал асуулга явагдаж эхэлсэнтэй холбогдуулж Хууль, эрхзүйн тасгийн дарга Э.Онон мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал асуулга Чингэлтэй дүүрэгт 08 дугаар сарын 24-29-ны хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тус хэлэлцүүлэгт хэлтэс, албадууд хариуцсан чиглэлээр идэвхтэй оролцохыг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үүрэг болголоо.

Мөн дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийг хуралдуулж, зөвшөөрөлгүй газарт байрласан ТҮЦ-үүдийг нүүлгэх, шинээр байршуулах цэгэн байршлын зураглалыг гаргах ажлыг эцэслэх, хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг яаралтай зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст үүрэг болгов. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж хөдөлгөөний нягтаршлыг бууруулах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг Замын цагдаагийн хэлтэст даалгалаа.

Дүүргийн 25 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах ажилд хэлтэс, албадууд хариуцсан чиглэлээр идэвхтэй оролцох, иргэд, албан байгууллагаас ирсэн өргөдөл гомдол, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, хариу өгч ажиллах, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад онцгой анхаарч ажиллахыг даалгалаа.  

Түүнчлэн цаг үеийн асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийлээ. Сургууль цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 8 дугаар сарын 25-нд яаралтай дуусгавар болгоход онцгой анхаарч ажиллах, хэлтэс, албадуудын удирдах албан тушаалтнууд ээлжийн амралттай байх хугацаанд ажил орлон гүйцэтгэсэн албан хаагчид ажлын тайлан гаргах, өргөдөл гомдол албан бичгийн шийдвэрлэлтийн асуудалд анхаарч хугацаа хоцорсон албан тушаалтан удирдлагуудад хариуцлага тооцох, “Хөл газрын ургамал /зэрлэг/-тай тэмцэх аян”-д идэвхтэй оролцохыг даалгалаа.

Leave a Reply

  • Facebook