быстрый займ на карту
Үзсэн: 596

Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Чингэлтэй дүүргийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Чингэлтэй дүүргийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 55 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү тогтоолын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, зарим асуудлаар санал солилцлоо.

Хурлаар ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн олон нийтийн хэлэлцүүлгийг дүүргийн болон хороодын хэмжээнд хариуцлагатай зохион байгуулахыг анхааруулж, гишүүдэд үүрэг даалгавар өгч ажиллалаа.

 

Leave a Reply

  • Facebook