быстрый займ на карту
Үзсэн: 477

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД КОМПЬЮТЕР, ПРИНТЕР ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж иргэдийнхээ эрүүл мэнд болоод эрүүл мэндийн салбарт анхааран ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн эмч, эмнэлгийн ажилтныг чадваржуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн 7-19 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдийг автомашинаар хангасан бол “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчин үеийн шаардлага хангасан өндөр үзүүлэлт бүхий компьютер, принтерийг зарим өрхийн эрүүл мэндийн төвүүддээ нийлүүллээ. Мөн удахгүй өрхийн эрүүл мэндийн төвүүдээ анхан шатны тусламж үйлчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм.

Эдгээр ажлыг Улсын Их Хурлын гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тойрогт хуваарилагдсан төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн болон дүүргийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцож өрхийн эрүүл мэндийн төвүүдэд компьютер, принтер бусад шаардлагатай зүйлсийг гардуулан өглөө.

 

 

 

Leave a Reply

  • Facebook