быстрый займ на карту
Үзсэн: 464

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит “Мэдээллийн цаг” 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн холбогдолтой мэдээлэл, ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө.

Мэдээллийн цагаар дүүргийн 25 жилийн ойг тэмдэглэх ажлын бэлтгэл ажлыг хангахад хэлтэс, албадууд хариуцсан чиглэлээр идэвхтэй оролцох, иргэд, албан байгууллагаас ирсэн өргөдөл гомдол, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, хариу өгч ажиллах, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад онцгой анхаарах, хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбогдуулж хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах зэрэг асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Мөн улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард түмний оролцоог хангах санал асуулга явагдаж эхэлсэнтэй холбогдуулж Хууль, эрхзүйн тасгийн дарга Э.Онон мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар түүний эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудад ирсэн өргөдөл гомдол, албан бичиг хэрэг шийдвэрлэлтийн мэдээг Архив, бичиг хэргийн тасгийн дарга С.Энхцацрал танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook